Гэр бүлийн аз жаргал эхнэрийн жингээс шалтгаалдаг

happy-family

Гэрлэсэн хоёрын аз жаргал эхнэрийн биеийн жин нөхрийнхөөс илүү гарч байгаа эсэхээс шалтгаалдаг болохыг АНУ-ын Теннеси муж улсын их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулсан болохыг Британийн Телеграф сонин мэдээлжээ. Эрдэмтэд дөрвөн жил явуулсан судалгаа явуулаад, хэрвээ эхнэрийн биеийн жин нөхрийнхөөс бага байвал тэр гэр бүл аз жаргалтай байхыг тодруулжээ.

Өөрөөр хэлбэл, эхнэр нь өөрийгөө нөхрөөсөө илүү дур булаам болохоо мэдэрч байвал гэр бүл аз жаргалтай аж төрдөг байна. Шинжлах ухааны туршилтад 35 хүртэлх насны 169 хос оролцжээ. Дөрвөн жилийн турш зургаан сар тутамд эхнэр, нөхрүүд биеийн жингээ болон хэр аз жаргалтай байгаа талаар тусгай анкет бөглөж байв. Судалгааны дүнгээс үзвэл, нөхөр нь эхнэрээс илүү жинтэй хос хуримаа хийсэн цагаасаа хойш аз жаргалтай, бат бэх харилцаатай байжээ.

Б.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)