Бүжигчин Ч.Дөлгөөн дэлхийн аварга боллоо

Тайваньд энэ сарын 01-02-нд болсон Taipei BBoy City тэмцээнд “Ub Dance” чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн Монгол Улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга болсон байна.  Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга шалгарчээ.

Тус тэмцээн жил бүр дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог бөгөөд орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм. Тэмцээнээс аварга болсон нь дэлхийн одуудтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой.

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм. Энэхүү чөлөөт бүжгийн наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Extreme Crew Studio” хамтран өнгөрсөн 6 дугаар сард зохион байгуулсан.

Тус наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлөөр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.Энэ жилийн  “Ub dance” чөлөөт бүжгийн шилдэг оролцогчид энэхүү тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Б. Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)