“Намуухан” УСК дөрөвдүгээр сарын 12-ноос бүх театруудад намуухан эгшиглэнэ

Гайхамшигт “Bohemian Rhapsody”, сэтгэл  догдлуулам “Star is born”,  шинээр нээлтээ хийх Yesterday, Dirt, Rolling Thunder Revue энэ бүгдийн холбогч гүүр нь хөгжим юм. Бид хөгжмийн төрөл зүйлээр өөрийн ертөнцийг бий болгож, түүндээ амьдарч, тэр мэдрэмжээ бусдад хуваалцаж, бас түүгээр жаргаж амьдардаг. Энэ л хөгжим хэмээх гайхамшигт зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгосон хүмүүсийн тухай  өгүүлэх онцгой  кино учраас дээрх кинонууд дэлхий нийтийн анхаарлыг татаж, төдий чинээ амжилтыг дагуулсан буй за. 

Улаанбаатарын залуус ч гэсэн орчин үеийн хөгжмийн бүтээлийн жинхэнэ бас үнэнч сонсогч байж чаддаг. Учир нь тэд ч хөгжмийн үзлээрээ нөхөрлөж, түүгээр өөрийгөө илэрхийлэх стиль имижийг бүрдүүлдэг. Энэ лугаа адил Улаанбаатарт тун саяхан “Од ба Гэгээ” хэмээх өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэмж бүхий уран сайхны кино нээлтээ хийн үзэгчдэд хүрсэн бол дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “Намуухан”  уран сайхны кино болон киноны оригинал саундтрэк бүхий цомгийн хамт нээлтээ хийн үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

Намуухан киног “Hypeman” энтертэйнмент бүтээсэн бөгөөд гол дүрд тус энтертэйнментийн залуу дуучин Намуун /AKA NAMONE/ болон “Punk n Rap” хамтлагийн реппер Тэнүүн /AKA Tenne Kaze/ нар тоглосон бөгөөд туслах дүрүүдэд регги дуучин Rata Buzz, мисс Гүнзаяа нарын сонирхолтой уран бүтээлчид тогложээ.

Намуухан уран сайхны кинонд Монголын кинонд нийтлэг харагддаг зовлонт амьдрал, садар самуун, хүчирхийлэл байхгүй тэр зүгээр л элдэв янзын чимэглэлгүй энгийн л нэг хайрын түүх бас гагцхүү үздэг кино гэхээс гадна сонсдог кино гэдгээрээ онцлог юм.  Илүү догдлом  бас жигтэйхэн гунимаар ч юм шиг гайхамшигтай аялгуунуудыг  та дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн бүх кино театруудад хайртыгаа хөтлөөд, найзуудаа дагуулаад, гэр бүлээрээ тухлан үзэж бас сонсоорой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/hypemanentertainment/ тус цахим хуудаснаас аваарй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)