Э.Маргад-Эрдэнэ хүүд амьдрал бэлэглэхийг хүсвэл “Сэтгэлийн залбирлан” тоглолтыг үзээрэй

Бяцхан гоц дуучин Б.Бат-Энэрэл хүү өөрийн гавьяат багш С.Батсүхтэй хамтран  "Сэтгэлийн залбирлан” анхны бие даасан тоглолтоо сонсогч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна.

Тэрээр "Сэтгэлийн залбирлан” тоглолтынхоо бүх орлогыг үе тэнгийн найз болох Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлах болно хэмээсэн бөгөөд хүүд амьдрал бэлэглэхийг хүссэн хэн бүхэн тоглолтын билетийг худалдаж авахыг уриалсан юм.

Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд "Бона-Вита” лабораторид оношилгоо хийлгэж улмаар буруу оношилсноос болж эмчилгээний бус химийн эмчилгээ хийж хүүгийн өвчнийг улам хүндрүүлсэн аж. Ийнхүү Э.Маргад-Эрдэнэ хүү яаралтай хагалгаанд орох шаардлагатайгаар Солонгос улсыг зорьсон юм. Одоогоор хүү БНСУ-н Сөүл хотод байрлах эмнэлэгт эмчилгээндээ орсноор биеийн байдал болон сэтгэл санаа нь дээрдсэн тухай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн аав хэлж байлаа.  Хүүгийн эмчилгээний зардалд 400 сая вон шаардлагатай бөгөөд ар гэрийнхэн нь дээрх зардлын 50 хувийг сайхан сэтгэлт Монголчуудынхаа буянаар бүрдүүлсэн ажээ.

Тэд хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд ард түмнээсээ сэтгэлийн тусламж хүсэж "Э.Маргад-Эрдэнэ миний эрдэнэ” аяныг зохион байгуулсан юм. Тиймдээ ч бяцхан дуучин Б.Бат-Энэрэл уг аянд оролцож дуу хоолойгоо өргөн ард түмнийгээ уриалан дуудаж тоглолтынхоо бүх орлогыг Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болсон гэв.

Өвчтэй хүүд туслах хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 14-ны өдөр "Улаанбаатар палас”-ын концертын их тэнхимд ганцхан удаа тоглогдох болно. Тоглолтод ирсэн үзэгч бүр Э.Маргад-Эрдэнэ хүүд сэтгэлийн хандив өргөж амьдрал бэлэглэх болно хэмээн Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эр гэрийнхэн болон дуучин Б.Бат-Энэрэл хүү онцлон хүсэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах утас 95592240, 96692240, 86682240

Билетийг худалдан авахыг хүсвэл дээрх утсаар холбогдон үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Билетийн үнэ: 20.000 төгрөг

Э.Маргад-Эрдэнэ хүүд амьдрал бэлэглэхийг хүсвэл “Сэтгэлийн залбирлан” тоглолтыг үзээрэй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)