Хүүхдийн элч дуучин А Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ

Хүүхдийн элч дуучин A Cool  буюу Анхбаяр хорт хавдар туссан бүх хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Энэхүү сайн үйлсийн аянд олон нийтийг нэгдэхийг уриалж ФБ frame солицгоон, цааш түгээхийг уриалж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ

“Бидний зорилго бүх чадлаараа хорт хавдар туссан эмчлүүлэх гэж тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд туслах.  Энэ оны 6 сарын 8-нд маш том хандивын тоглолт өөрөө зохион байгуулж хийнэ. Тоглолтынхоо бүх орлогыг эдгээр хүүхдүүдэд тэгш хувиарлаж өгнө. Тэр өдрөө олон түмнийхээ нүдэн дээр тэр болтол шилэн данс нээж байгаа түүндээ ил тод нээлттэйгээр хадгалан байршуулах болно. Сайн үйлсийн Аян маань 6-р сарын8-нд хаалтаа хийнэ.
Бүгдээрээ маш олон хүүхдүүдэд туслах болно. Хүүхдийн цагаан буян таныг үргэлж ивээнэ. Хамтдаа туслацгаая” хэмээлээ
.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)