Маршал Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт амжилттай болжээ

Монгол Улсыг хөгжин дэвжүүлж, соён гэгээрүүлж, эрүүлжүүлсэн Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. Киноны зохиолч, Ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсон. Тэгвэл тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ. Их удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба /Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн/ тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болсон байна. ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов тоглохоор сонгогдсон бол Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.

Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургадугаар сард эхэлнэ.

А.И.Филатовагийн ахимаг насны дүрд
Галина Анатольевна Бокашевская
Н.С.Хрущевийн дүрд Виктор Балабанов
Л.И.Брежневийн дүрд Евгений Шмелев
А.И.Филатовагийн идэр насны дүрд
Екатерина Кобба

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (24.14.168.235)

    2019-05-24

    KGB-iin hurandaagiin ohinii duriig Mongol hun buteehgui bol bid oilgohgui shuu dee.Oros helee martaad udaj bna daa.Bald durved hun togloh uu?. Iim kinoog hen uzeh yum be?.Hehd heregtei yum be?.Aan oilgoloo Ubsiinhan uzeh yum bna.

  • (103.194.176.116)

    2019-05-24

    СТАЛИН БЕРИЯ ВОРОШИЛОВ ГЭЭД ЗӨНДӨӨ ТҮҮХТ ХҮМҮҮС БАЙГАА, ЕР НЬ ТУН САЙН ХАРИУЦЛАГТАЙ ХАНДАЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (103.20.152.50)

    2019-05-23

    Тэр өлзийбаатар гэдэг нөхөрийг л бүү зөвлөх / мөвлөхөөр / бүү авч ажиллуулаарай та нар минь ...Цэдэнбал , түүний эхнэрийг "Эрхэм дүү нар минь тэмдэглээд аваарай " гэж хэлээд л муулсан байна лээ шүү дээ тэр сонсдог ном гэдэг юман даа ...Мууг нь хэлээд САЙНИЙГ НЬ НЭГ Ч дурсаагүй маш муухай хүн юм билээ......