“Монгол эрдэнэ” нэгдсэн тайлан

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн сургалт, э

рдэм шинжилгээ, уран бүтээлийн “МОНГОЛ ЭРДЭНЭ” нэгдсэн тайлан тоглолт, үзэсгэлэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний 17:00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно. Нэгдсэн тайланд:

  • 17:00 цагаас Үзэсгэлэн (дүрслэх урлаг, фото урлаг шинэ ном, эрдэм шинжилгээ, элсэлт, сургалтын хөтөлбөр, оюутны төслийн)
  • 18:30 цагаас Урлагийн тоглолт тус тус зохион байгуулагдана.

Тоглолт нь Эхлэл буюу уламжлал, Оргил буюу орчин үе, Тайлал буюу ертөнцийн анир гэсэн гурван утга агуулгатайгаар эхлэлээс төгсгөл хүртэл хөтлөгчгүй тоглогдох болно. Тоглолтоор язгуур урлаг, сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүд, мюзикл, СУИС-ийн инновацын бүтээл эртний монгол хөгжмийн аялгуу, хадны зургийг бүжгээр амилуулсан өвөрмөц уран бүтээлүүдээ толилуулах болно. Мөн ОХУ-ын Москва хотноо Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцсон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн найрал дууны хамтлаг “Улаан талбай”-д дуулсан ая дуугаа монголынхоо үзэгчдэд хүргэнэ.

Та бүхнийг СУИС-ийн уран бүтээлч, судлаач багш оюутнуудын уламжлал, шинэчлэлийг хослуулсан уран бүтээл, эрдэм шинжилгээний ололт амжилтаас нэг дор сонирхон, сэтгэлийн таашаал авахыг урьж байна.

Билетийг

  • https://www.ticket.mn/event/date/2014/
  • Соёлын төв өргөөний касс
  • СУИС-ийн төв байрны Мэдээллийн төв
  • 1900-1800 утсаар үнэгүй хүргүүлэн аваарай.

Холбоо барих утас: 11-315630, 70137054, 91012144

БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)