Монгол балетчин дэлхийд нэрээ гаргалаа

"World Ballet Grand Prix” олон улсын балетын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Тэлмэн шилдгийн шилдгээр шалгарч, алтан медаль хүртлээ. Дэлхийд чансаагаараа дээгүүр эрэмбэтэй, ЮНЕСКО-д бүртгэлтэй уг тэмцээний ялагч 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болдог аж.

Нэрт балетчин У.Бат-Эрдэнийн удирдлага дор бэлтгэлээ базаасан М.Тэлмэн өмнө нь “Kirov Academy of Ballet Washington DC”-д тэтгэлгээр хоёр жил, “Jewels Festival New York”-ийн хоёрдугаар байр, шилдэг техник, “Youth America Grand Prix Finalist" зэрэг шагнал хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа гаргасан юм.

Тэмцээнийхээ талаар М.Тэлмэн “Намайг дөрөвдүгээр ангиа төгсдөг жил ээж маань Монгол Улсын консерваторид шалгуулж байсан юм. Тэгээд Мөнхдэлгэр багшийн удирдлага дор долоон жил суралцаж, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet" их сургуульд тэтгэлгээр суралцсан. Нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байна” гэжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)