"The hu" хамтлагийг "Хангарди" одонгоор шагнана

"THE HU" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусган, өнөөдөр /2019.07.08/ эх орондоо ирлээ. 

Соёл урлагийн салбарт амжилт үзүүлэн, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж буй рок нэгдэл "THE HU" хамтлагийг Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" одонгоор шагнахаар болжээ. 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болно. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар гардуулах аж. 

"THE HU" хамтлаг нь "Хүннү" рок урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)