Хуур хөгжмийн наадам гурав дахь жилдээ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдана

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой Хуур хөгжмийн наадам (XMF) гурав дахь жилдээ 2019 оны 8-р сарын 23, 24–ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах гэж байна. Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гаргах, нийгэм рүү урлаг соёлоор дамжуулан эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой.

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (XMF) зохион байгуулагч мэргэжлийн баг бүрэлдэхүүн өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил болсон хамгийн өргөн, мэргэжлийн тайзыг засна гэдгээрээ онцлогтой. ОУ-ын хөгжмийн фестивалийн жишгээр зохион байгуулагддаг энэхүү наадмаар дамжуулан жил бүр чанар чансаа нь өссөн хамтлаг дуучид, электро хөгжмийн шилдгүүдийн уран бүтээлээс хүргэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд 8-р сарын 23-нд ХИП ХОП, 8-р сарын 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмөөр оролцох нийт уран бүтээлчдийн нэрс тодорхой болжээ.   
 

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагчаар Монгол Телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк оролцож байна. Энэ жилийн тухайд #LetTheMusicSpeak уриатайгаар сонсогчдоо Хуур хөгжмийн наадам (XMF) хүлээн авахад бэлэн болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • OYUN SHINE (197.210.45.84)

    2019-08-13

    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443