“37-р точка” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийн үзэгчдэд хүрч эхлэх гэж байна.

Нээлтийн өмнөхөн буюу 8-р сарын 28-ны 11:30 цагаас “Ауруг” төвд “37-Р ТОЧКА” ОАК-ны уран  бүтээлчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд зөвхөн хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй үзэгчид, кино сонирхогчид гээд ирэхийг хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, уран бүтээлчдээс сонирхсон асуултынхаа хариултыг авах боломжтой юм байна.

Тэд энэхүү үйл ажиллагааны үеэр албан ёсны трейлерээ цацах бөгөөд киноны талаар бүхий л сонирхолтой баримтууд, бусад мэдээллийн дэлгэрэнгүйг үзэгчдэдээ танилцуулна гэлээ. Тухайлбал, 37-Р ТОЧКА киноны хэсэгт 1200 хүнийг нэг дор цуглуулсан нь хамгийн их массыг хамарсан зураг авалт болсон бөгөөд тухайн зураг авалтыг яаж хийсэн, мөн тэр үеийн хувцас, хэрэглэлийг хэрхэн цуглуулсан, кино бүтэх үйл явцын турш өөр ямар онцлог үйл явдлууд болсон талаар бүх сонирхолтой асуултын хариулт энэ өдөр танд нээлттэй байх нь ээ.

Хоёр бүлгээс бүтэх 20 ангит “37-Р ТОЧКА” киног СТАР ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм. Мөн СКАЙмедиа видео сан болон дэлхийн хаанаас ч үзэх боломжтой SKYGO үйлчилгээгээр гадаадад амьдарч буй үзэгчид үзэх боломжтой юм.

1

2

3

4

5

6

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (66.181.185.117)

    2019-08-25

    Энэ алаан хядаан, хүчирхийлэл самуурлыг увайгүйгээр сурталчилсан Ц. Төмөрбаатартангуудын хорон үйл ажиллагааг холбогдох яам, ерөнхийлөгчийн зөвлөх энэ тэр нь яагаад зогсоох санаа оролдлого хийхгүй байна вэ? Юугаа хийгээд байдаг улс вэ? Залуу үе, ирээдүйг ямар санаатайгаар эх оронч Цогт тайжын дүрийг мөнхөртөл бүтээсэн Цэгмид гуайн хүүхдүүд, тэдний түрийвч нэгтнүүд ийм балиар, монголчууд биднийг өөрсдийнх нь гараар устгуулах гэсэн алсын хараатай "бүтээлээр" угжаад байна вэ?! Алийн болгон энэ улаан урваачдын кино шийгээр үр хүүхдүүдийнхээ мэлмийг булингартуулж, тархийг хордуулуулж явах вэ, монголчууд аа?!?!?!