"The Hu" хамтлагийн клип шилдэгт багтлаа

Америкийн “Revolver” сэтгүүлээс энэ оны шилдэг 10 клипийг нэрлэлээ. Шилдэг аравт домогт Рамштейн, Мэрилин Мэнсонтой зэрэгцэн Монголын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis khan” дууны клип багтсан байна.

 

“Агуу Чингис хаан” хэмээх дууны клипийг 2019 оны наймдугаар сарын 22-нд youtube хуудаснаа байршуулснаас хойш 2.2 сая гаруй хандалт авчээ. Уг дуу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, агуу хаан Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд хааны төрсөн нутаг Бурхан халдунд клипийн зургийг авчээ.

 

Зураг авалтын үеэр хамтлагийхан -30 хэмийн хүйтэнд ажилласан ч тэдний дайчин, эрч хүчийн ачаар “The Hu” хамтлаг рок ертөнцийг байлдан дагуулж байна” хэмээн бичжээ.

 

Б.Номуун 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)