Б.Монголхүү Кремльд зохион байгуулсан концертод оролцжээ

УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү Кремлийн ордонд зохион байгуулсан дуурийн шилдэг дуучдын нэгдсэн тоглолтод оролцоод иржээ.

Тэрбээр “Романсиада” уралдаанд авьяас чадвараа сорьж шагналт байр эзэлснээр уг гала концертод урилгаар дуулсан байна. Уралдаанд манай дуучнаас гадна Итали, Испани, Узбекистан, Казахстан зэрэг орны уран бүтээлч оролцжээ.

 

 

Б.Монголхүүгийн хувьд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцсон, Казахстан улсад болсон олон улсын уралдаанд “Өөрийн орны бүтээлийг амжилттай дуулсан” номинацын шагнал хүртсэн амжилтаараа урилгаар дуулж байв.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)