Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөг залилуулжээ

“Миний хаан банкны данснаас мөнгө татаж авсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, иргэн “Ц” нь цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зар мэдээллийн хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27.500.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 16.906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 12.233 буюу 83.6 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн.

Иймд иргэд Та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)