Хилчдийг мерит зарчмаар шатлан дэвшүүлнэ гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилчидтэй уулзжээ.

Сүүлийн жилүүдэд хил хамгаалах байгууллагын орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, зэвсэг техникийн хангамж нэмэгдсэн. Цаашдаа ч тус байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх, мерит зарчмаар дэвшин ажиллах боломжийг бүрдүүлэх, салбарын нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана гэв.

Хилчдэд зориулан барьж буй 1000 айлын орон сууцны төслийн эхний ээлжийн айлуудыг ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах тухайд холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээр хийнэ.

50 гаруй жилийн дараа шинэчлэгдэж буй ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн барилгыг 2027 он гэхэд  дуусгаж, ашиглалтад оруулахад бодлогын дэмжлэг үзүүлэхээ онцолжээ.

Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)