Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан хэргийг илрүүлжээ
- 2 цаг 14 мин
- Нийгэм
- 0

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ түрээслэхээр өгсөн чинь орон нутагт аваачаад зарсан байна” гэх гомдол мэдээллийг ирүүлжээ.
Урьдчилсан байдлаар иргэн Б нь энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иргэд та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)