Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.12-2026.01.18/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 45 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Нийт дуудлагын 91 нь обьектын гал түймэр, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Эх сурвалж: ОБЕГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)