Төмрөөр баялаг хоол хүнс
- 2012 оны 11 сарын 28
Төмрөөр баялаг хоол хүнс Төмөр бол хүн амьтны биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодисуудын нэг. Хүчилтөрөгчийг биемахбодид тараагч эритроцитийн гемийн гол цөмийг бүрдүүлэгч. Түүнээс гадна исэлдэн-ангижрах биохимийн урвалд оролцдог. Биемахбодид байх нийт төмрийн 60-70% нь цусанд, 10% элгэнд, 8% нь булчинд, 5% араг ясанд, үлдсэн 2% нь бусад эрхтэнүүдэд байрладаг.
