The New York Times-ийн сэтгүүлчийг Хятадаас шахалтаар гаргалаа
- 2013 оны 01 сарын 02
The New York Times-ийн сэтгүүлч Крис Баклийг Хятадаас шахалтаар гаргажээ. 2000 оноос хойш тус улсад ажиллаж, амьдарч буй сэтгүүлч хоёр сарын өмнө Хятадын Ерөнхий сайд Вэнь Жибаогийн эд хөрөнгийн тухай нийтлэл бичсэн юм байна. Удалгүй түүнд 2013 оны виз дарж өгөхгүй хэмээн мэдэгдсэн тул гэр бүлийнхээ хамт Хонконг руу гарахад хүрчээ.
