• Камерон Мьянмарын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг хүсэв

    • 2012 оны 04 сарын 14

    Английн Ерөнхий Сайд Дэвид Камерон Европын Холбооны Мьянмарын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлах хүсэлтээ илэрхийллээ. Түүний тус хүсэлт ардчилсан хувьсгалыг хийж, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг өрнүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр онцолжээ.

  • Лалын фундаменталистуудын турхирсан их бослого болов

    • 2012 оны 04 сарын 14

    Египетчүүд Хосни Мубаракын засгийн газрын удирдлаган дор ажиллаж байсан албан тушаалтнуудыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргасныг эсэргүүцэн, улс даяараа өргөн хүрээг хамарсан сүрт их жагсаалыг өчигдөр зохион байгуулжээ. Босогчдыг Лалын фундаменталист Маслим Бродерхүүд бүлэглэл турхирч, ийнхүү их бослогыг өдөөн өрнүүлэхэд хүргэсэн байна.

  • Сирийн цэргүүд дахин 11 босогчийн аминд хүрэв

    • 2012 оны 04 сарын 14

    Сирийн Засгийн газар НҮБ-н галаа зогсоох саналыг хүлээн авсан хэмээн мэдэгдсэн хэдий ч, цэргүүд нь засгийн газрын эсрэг тэмцэл өрнүүлсэн босогчид руу өчигдөр гал нээж, 11 хүний амийг хөнөөсөн байна.

  • Мексикт таксины найман жолооч амь үрэгдэв

    • 2012 оны 04 сарын 13

    Мексикийн хойд зүгийн Монтеррей хотын захад зэвсэглэсэн этгээдүүд таксины найман жолоочийг буудан хороожээ. Цагдаа нарын хэлснээр таксины жолоочид зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байжээ.

  • ОХУ далайн дээрэмтэй тэмцэнэ

    • 2012 оны 04 сарын 13

    Завь үүссэн цагаас л урган гарч ирсэн далайн дээрэм гэх нэр томъёо XIX зууны сүүлч, XX зуунд үндсэндээ алга болсон.

  • Чучхегийн үзэл санааг бий болгосон нь

    • 2012 оны 04 сарын 13

    Дөрөвдүгээр сарын 15-нд Солонгосын ард түмний мөнхийн жолоодогч нөхөр Ким Ир Сений мэндэлсний 100 насны ой тохиож байна. Түүний мэндэлсэн өдөрНарны баярыг тохиолдуулан нөхөр Ким Ир Сений биечлэн бичсэн бүтээлүүдээс заримыг нийтэлж байна.

  • Биеллээ олсон зөгнөлүүд

    • 2012 оны 04 сарын 13

    XIX зууны зөгнөлт зохиолын хаан Жюль Верний ихэнх зохиолын зөгнөл биелсэн гэж хэлж болно. Эрдэмтэд түүний зөгнөлийг тайлах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн билээ. Жюль Верний зөгнөлт зохиолоос гадна хүн болгон тэр бүр мэддэггүй зохиолчдын зөгнөлт зохиол амьдрал дээр хэрхэн биелсэн тухай хүргэхээр бэлтгэлээ.

  • Хойд солонгос пуужин хөөргөхөө хоёр өдрөөр хойшлууллаа

    • 2012 оны 04 сарын 13

    Пхеньяний эрх баригчдыг пуужин хөөргөх гэж байгааг өнгөрөгч сарын эхнээс л олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн. Үүний дараа АНУ, Өмнөд Солонгос, Япон Улс Хойд Солонгосын эл үйлдлийг буруушаан, пуужин хөөргөх төлөвлөгөөгөө цуцлахыг шаардаж, хөөргөсөн тохиолдолд замаас нь устгана гэж мэдэгдсэн.

  • Хойд Солонгос пуужингаа түлшээр цэнэглэж дуусч байна

    • 2012 оны 04 сарын 12

    Хойд Солонгос өнөөдөр АНУ-ын ажиллагаагаа зогсоож, ард иргэддээ сайхан ирээдүйг цогцлоох боломж олгохыг хүссэн хүсэлтийг үл харгалзан, удаан хугацааны туршид олон улсын ярианы сэдэв болсон пуужин хөөргөх асуудалд эргэж буцахгүй гэдэг байр сууриа илэрхийлж, пуужингаа түлшээр цэнэглэж дуусч байна.

  • Нөхөн төлбөрт 1 тэрбум доллар төлнө

    • 2012 оны 04 сарын 12

    АНУ-ын засгийн газар индиан омгуудад тэдний газар нутгаас олборлож байгаа байгалын баялгийн нөхөн төлбөрт 1 тэрбум доллар олгох гэнэ. Колорадо, Юта болон Нью-Мексико мужийн нутаг дэвсгэрт амьдардаг улаан арьстнуудын 41 омгийнхон хамтарсан өргөдлөө гаргажээ.

  • Яндангаас аврагдсан есөн настан

    • 2012 оны 04 сарын 12

    Солт Лэйк хотын гал сөнөөгчид гэрийнхээ яндангаар доош буух гэж байгаад гацсан есөн настай хүүг аварсан тухай мэдээллээ.