II амаржих газрын хашаанд ухсан нүхийг битүүлэхээр болжээ
- 2012 оны 10 сарын 26
Нийслэлийн II амаржих газрын урд хэсэгт “Мейн ланд” компани барилга барьж, дулааны шугамаа амаржих газрын хашаан дотор татсанаас маргаан үүсээд байгаа. Эл байдалтай Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр танилцжээ. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, МХЕГын мэргэжилтнүүд хамт явж асуудлыг хэлэлцээд барилгын шугам тавихаар ухсан нүхийг битүүлэн, тус газарт ариутгалыг сайтар хийхийг сануулсан байна.
