NBA - ийн бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүн тодорлоо
- 2013 оны 01 сарын 20
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнийг ирэх аравдугаар сард манай улсад зохион байгуулахаар болжээ.
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ОХУ-ын Красноярск хотноо жил бүр болдог Иван Ярыганы нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор болжээ.
Монголын паралимпийн холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй, паралимпийн тамирчдын хурд, хүчний бэлтгэл” нэртэй ном гаргахаар болжээ.
NBA-гийн домогт тоглогч, 11 удаагийн аварга Билл Расельтай “Champions” сэтгүүлийн сурвалжлагч их спортынх нь тухай хөөрөлджээ. Тэрбээр удахгүй болох NBA-гийн “Бүх одод”-ын тоглолтын рүүки /шинэ шилдэг тоглогч/ тоглогчдын багийг дасгалжуулж магадгүй байгаа юм. Ингээд уншигч Танд NBA-гийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Билл Раселийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
“Лос-Анжелес Лейкерс”-ийн од Коби Брайант оновчгүй шидэлтийнхээ тоогоор NBA-гийн дээд амжилтыг тогтоолоо. “Хьюстон”-ы эсрэг тоглолтын цаг дуусахаас 2.5 минутын өмнө шидэлт гүйцэтгэсэн нь амжилтгүй болсноор түүний нийт оновчгүй шидэлтийн тоо 15296-д хүрсэн байна. Өмнө нь Жон Хавличек 15295 оновчгүй шидэлтээрээ NBA-д толгой цохьж байсан юм.
Спортын төв ордонд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр багийн халз тулаанаар үргэлжиллээ.
Ойрын өдрүүдэд Английн “Премьер” лигийн шилдэг баг “Арсенал”-ын гол тоглогч Тио Волкет багтайгаа гэрээгээ сунгахгүй гэсэн цуурхал хөлбөмбөгийн ертөнцийн гол дуулиан болоод байв. Гэсэн ч тэрбээр “Арсенал”-ын удирдлагатай гэрээгээ сунгаж дээрх цуурхлыг няцаалаа.
Ажил хаялтын улмаас эхлэх эсэх нь тодорхойгүй байсан Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2012-2013 оны улирал эхэллээ. Тус лигийн түүхэнд дөрөв дэх удаагаа тохиосон ажил хаялт талууд тохиролцоонд хүрснээр өндөрлөв. Асуудлыг шийдвэрлэхээр хоёр тал Нью-Йорк хотноо уулзсан юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн тэмцээн нэгдүгээр сарын 21-нд Спортын төв ордонд албан ёсоор нээлтээ хийнэ. Тэмцээнд “Баянзүрх Буллз”, “Танан гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “QGX Акулууд”, “Эхлэл клуб” зэрэг долоон баг өрсөлдөх юм байна.
Испанийн “Барселона” клуб, Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси 2012 онд 91 гоол оруулснаар хөлбөмбөгийн ертөнцийн дээд шагнал “Алтан бөмбөг”-ийг дөрөв дэх удаагаа хүртлээ.
Бөхийн мэдээ сонин энэ удаа Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин Б.Гончигдамбыг урив. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар аймгийн хурц арслан А.Алтанхуягаар тав давж Монгол Улсын начин цол, мөн дараа жил нь тав давж өсөх идэр чимэг хүртсэн. Түүнтэй цөөн хором ярилцаа.
Монголын жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн аваргууд тодорсон юм. Энэ жилийн тэмцээний гол өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 73 кг- ын жинд өрнөв.
Авто спортын олимп гэгдэх 34 дэх удаагийн “Дакар ралли” уралдааны хоёр дахь гараа Перу Улсын Писко хотоос 327 км зайд үргэлжиллээ.
Монголын сагсан бөмбөгийн холбоо, “Хасын хүлгүүд” клубтэй хамтран багш дасгалжуулагч бэлтгэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг ажлын хүрээнд АНУ- ын сагсан бөмбөгийн мэргэжилтэн Лука Симонстой хамтран ажиллахаар болсон байна. АНУ-ын Хьюстон хотод зохион байгуулах сургалтад 13-аас дээш насны хүүхэд, залуус хамрагдах бөгөөд 10 хүн нэг групп болж явах ажээ.
Серена Виллиамс Брисбенийн олон улсын тэмцээнд яллаа
Сүүлийн хоёр хоног идэвхтэй яригдаж байсан Демба Багийн наймаа нэг юм шийдэгдлээ. Уг наймааны тухай хамгийн эхэнд мэдээлсэн эх сурвалж нь Английн “Премьер лиг”-ийн албан ёсны твиттер хуудас байв. У
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 62 дахь удаагийн “Бүх одод”-ын тоглолт ирэх сарын 17-нд “Хьюстон Рокетс” багийн “Тоёота центр”-т болно.