”Лос-Анжелес Лейкэрс” дасгалжуулагчаа явууллаа
- 2012 оны 11 сарын 13
Улирал эхэлснээс хойш таван тоглолтын дараах байдлаар 1-4 гэсэн муу амжилтыг үзүүлээд байсан ”Лос-Анжелес Лейкэр” багийн ерөнхий дасгалжуулагч Майк Брауныг ажлаас нь өчигдөр халлаа. Түүний орны хүнийг олтол туслах дасгалжуулагч Берни Бикерстафф багийг дасгалжуулах юм. Одоогоор ”Лейкэрс” Брауны оронд хэнийг ажилд авах нь тодорхойгүй байна.
