• Тажикистан ДХБ-д элсчээ

    • 2012 оны 12 сарын 12

    Тажикстан Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элслээ. Ингэснээр тус улс уг байгууллагын 159 дэх гишүүн орон болж байна.

  • Малид цэргийн сургагчид илгээхээр боллоо

    • 2012 оны 12 сарын 12

    Малид цэргийн сургагч томилох шийдвэрийг Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нар өнгөрөгч даваа гаригт Брюссель хотод уулзах үеэр гаргажээ. Мөн сургагч багш нарын аюулгүй байдлыг хангах тусгай цэргийн салаа илгээх аж.

  • Европын холбоо Хойд Солонгост сануулга өгөв

    • 2012 оны 12 сарын 12

    Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцаа сайд нар Бельгийн нийслэл Брюссель хотод уулзах үеэрээ Хойд Солонгосыг пуужин хөөргөхгүй байхыг сануулсан хамтарсан мэдэгдэл хийлээ.

  • Орос Хятадаас илүү чухал түнш

    • 2012 оны 12 сарын 12

    Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ”ОХУ Хятадаас илүү чухал түнш” гэжээ. Гэхдээ зөвхөн тус улсын хувьд ийм байна хэмээн мэдэгдсэн юм.

  • У.Чавест хэдхэн сарын нас үлдсэн гэнэ

    • 2012 оны 12 сарын 12

    ”Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест хэдхэн сарын нас үлдсэн. Тэр хамгийн ихдээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл амьдарна” гэж АНУ-д амьдарч буй Венесуэлийн эмч Хосе Рафаэль Маркино хэлжээ.

  • Башар аль-Ассад бууж өгөх тухай бодож эхэлжээ

    • 2012 оны 12 сарын 12

    Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад бууж өгөх тухай бодож эхэлснийг Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн мэдэгдэл ил болголоо. Р.Корреа ”Эквадор Башар альАссад болон түүний гэр бүлд улстөрийн орогнол олгох тухай асуудлыг авч хэлэлцэж магадгүй” гэжээ.

  • Амьд барби ”ихэр”-ээ олжээ

    • 2012 оны 12 сарын 12

    ”Амьд барби” хэмээн цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд буй Валерия Лукьяноватой өөлөхийн аргагүй адилхан өөрийгөө яг л хүүхэлдэй шиг болгосон нэг бүсгүй гарч иржээ.

  • Аврах багийн ноход машин барьж сурч байна

    • 2012 оны 12 сарын 12

    Шинэ Зеландын аврах багийн ноход машин барьж сурч байна. Монти, Портер, Гинни нэртэй тэд өөрсдийгөө хүнээс дутахааргүй ухаантай гэдгээ харуулахаар шийдсэн бөгөөд амьтан сургагч багшаараа заалган машин чадварлаг барьж сурцгааж байгаа аж.

  • Lady Boy нарыг эрэн сурвалжилж байна

    • 2012 оны 12 сарын 12

    Европын Бэлград гэх улсад гомо, лэсби нарыг хатуу хориглодог төдийгүй хавчин гадуурхах үзэгдэл маш их байдаг гэнэ.

  • Араг ястай унтдаг швед бүсгүй

    • 2012 оны 12 сарын 11

    37 настай швед бүсгүй хүний араг ясыг бэлгийн дур хүслээ хангах зорилгоор ашигласан хэргээр баригджээ.

  • Алла Пугачевад үнэт эдлэлүүд бэлэглэжээ

    • 2012 оны 12 сарын 11

    Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн 30 саяын рубль, монгол төгрөгөөр бодвол бараг нэг тэрбум 350 саяын үнэтэй хүзүүний зүүлт, бугуйвч, бөгж гээд бүгд очир эрдэнэ, цагаан алт, индранил шигтгээ гээд нүд гялбам үнэт эдлэлүүд нь хүмүүсийг алмайруулжээ

  • Нигерийн сайдын ээжийг хулгайлжээ

    • 2012 оны 12 сарын 11

    Нигерийн Сангийн сайд Нгози Оконжо Ивеалагийн ээж Камене Оконжог хулгайлсныг тус улсын албаныхан мэдээллээ. Профессор Камене Оконжо өнгөрөгч ням гаригт Дельта муж дахь гэрээсээ хулгайлагджээ.

  • Италийн Ерөнхий сайд огцорно

    • 2012 оны 12 сарын 11

    Италийн Ерөнхий сайд Марио Монти Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн Эрх чөлөөт ард түмэн намын дэмжлэгийг алдсаныхаа дараа албан тушаалаасаа сайн дураараа огцрохоор төлөвлөснөө дуулгажээ.

  • Хойд Солонгос пуужин хөөргөхөө хойшлуулж магадгүй

    • 2012 оны 12 сарын 11

    Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 10-22-ны дотор пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн хэдий ч товлосон хугацаагаа хойшлуулж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.