• Төрийн дум АНУ-ын элчин сайдыг дуудав

    • 2013 оны 02 сарын 21

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орос хүүхдийг АНУ-ын иргэнд үрчлүүлэхийг хориглох хуулийн төсөлд гарын үсэг зурсны дараа Техаст гурван настай орос хүү Максим Кузмин гаднын нөлөөтэй нас баржээ. АНУ-ын засаг захиргаа ОХУ-ыг ийм хууль баталсанд ихээхэн ундууцаж байгаагаа удаа дараа илэрхийлж, улстөрийн зорилготой хэмээж байв.

  • Шри-Ланкад Британийн сэтгүүлч буудуулжээ

    • 2013 оны 02 сарын 18

    Шри-Ланкын нийслэл Коломб хот дахь Британийн эрэн сурвалжлах сэтгүүлч Фараз Шаукеталийн гэрт зэвсэглэсэн гурван этгээд дайран орж гал нээсэн байна.

  • В.Лениний хөшөөг сүйтгэгчдийг шүүнэ

    • 2013 оны 02 сарын 18

    Украины цагдаагийн газар Большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний хөшөөг сүйтгэсэн үндсэрхэг үзэлт идэвхтнүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ.

  • Ираны генерал амь үрэгджээ

    • 2013 оны 02 сарын 15

    Ираны зэвсэгт хүчний хамгийн нөлөөтэй анги болох Хувьсгалт гуардын нөлөө бүхий албан хаагч, генерал Хассан Шатери Ливаны нийслэл Бейрут хотод амь үрэгджээ.

  • Хойд Солонгосыг цөмийн туршилт нь цаашид ч тусгаарлана

    • 2013 оны 02 сарын 15

    Хойд Солонгосын эрх баригчид өнгөрөгч мягмар гариг буюу энэ сарын 12- нд цөмийн туршилт явуулсан билээ. Энэ нь тус улсын түүхэн дэх гурав дахь удаагийн цөмийн туршилт бөгөөд өмнөх хоёр туршилтаас илүү хүчтэй болсон байна. Мөн илүү гүн буюу газрын гадаргаас нэг километрийн дор явуулжээ. Тус улс өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-нд пуужин хөөргөсөн.

  • Могой жилд хөрөнгийн зах зээлд “шуурга” нүүрлэх магадлалтай

    • 2013 оны 02 сарын 15

    Могой жил гарч байгаатай холбогдуулан дэлхийн олон орны цөөнгүй төлөгч өөрсдийн дүгнэлтийг гаргажээ. Тэр дундаа Хятадын зурхайчдын ирж буй жилийн өнгө төрхийн тухай мэдээлэл илүүтэй тархаж байна. Тус улсад энэ сарын 10-нд “Еэвэн сар”-ын баяр эхэлсэн ба барууны цахим хуудсуудад Хонконгийн зурхайчдын төлөг олноор тавигджээ.