• Английн хатан хаан II Элизабет хуримынхаа 65 жилийн ойг тэмдэглэв

    • 2012 оны 11 сарын 22

    Өнгөрөгч Мягмар гаригт Английн хатан хаан II Элизабетын хуримын 65 жилийн ой тохиож, нөхөр хунтайж Пилипп болон гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ нь Английн язгууртны түүхэн дэх хамгийн урт настай бат бөх хурим болж буйгаараа онцлог аж.

  • Сургуулийн автобус осолдож 50 хүүхэд амь үрэгдлээ

    • 2012 оны 11 сарын 21

    Египетэд сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 50 хүүхэд амь үрэгдсэнийг тус улсын албаныхан мэдээллээ. Осол орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригт төвийн нутагт болжээ. Сургуулийн автобус нийслэл Каираас өмнө зүгт 350 кмийн зайд орших Манфалут хотоос холгүй орших төмөр замын гарц дээр галт тэргэнд мөргүүлжээ.

  • Аун Сан Су Ки Энэтхэгээс дэмжлэг хүсчээ

    • 2012 оны 11 сарын 21

    Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, парламентын гишүүн Аун Сан Су Ки Энэтхэгт айлчлах үеэрээ тус улсаас улстөрийн дэмжлэг хүсчээ. 20 гаруй жилийг шорон, гэрийн хорионд өнгөрүүлсэн тэрбээр удирдагч, цэргийн эрхтэн Тан Шве албан тушаалаасаа бууж Мьянмарт ардчилал сэргэж эхэлсний дараа суллагдсан юм.

  • Аун Сан Су Ки Мьянмарын Ерөнхийлөгч болох уу

    • 2012 оны 11 сарын 21

    Б.Обама, Х.Клинтоны хамт Мьянмарт зургаан цаг саатахдаа тус улсын нийслэл Нейпьидод зочлоогүй. Мьянмарын цэргийн эрхтэн Тан Шве болон түүний тойрон хүрээлэгчид 1990 онд ардчиллыг дэмжигч удирдагч Аун Сан Су Кид ялагдсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй түүнийг хорьж улмаар нийслэлийг Янгоноос нүүлгэж, одоогийн Нейпьидог байгуулсан.

  • Европын холбоо Украины сонгуулийг хэлэлцэнэ

    • 2012 оны 11 сарын 21

    Европын холбооны Гадаад харилцааны сайд нар Украины парламентын сонгуулийг хэлэлцэхээр болжээ. Тус улсад саяхан болж өндөрлөсөн парламентын сонгууль ихээхэн гомдол дагуулсан байна.

  • Хятадад таван хүүхэд нас баржээ

    • 2012 оны 11 сарын 21

    Хятадын баруун өмнө зүгийн Гуйжоу мужийн Бижи хотын нэгэн хогийн савнаас таван хүүхдийн цогцос олджээ. Тэд гудамжинд амьдардаг тэнэмэл хүүхдүүд байсан аж.