Японы хоёр жуулчин амь үрэгджээ
- 2012 оны 11 сарын 06
Хятадын хойд зүгийн Хэбэй мужид жуулчлалаар ирсэн Японы дөрвөн жуулчны хоёр нь амь үрэгдэж, нэг нь алга болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тэд хойд зүгийн нутаг, тэр дундаа Бээжинг дайрсан хүчтэй цасан шуургад өртөж ийнхүү амь үрэгдэж, сураггүй болжээ.
