• Японы хоёр жуулчин амь үрэгджээ

    • 2012 оны 11 сарын 06

    Хятадын хойд зүгийн Хэбэй мужид жуулчлалаар ирсэн Японы дөрвөн жуулчны хоёр нь амь үрэгдэж, нэг нь алга болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тэд хойд зүгийн нутаг, тэр дундаа Бээжинг дайрсан хүчтэй цасан шуургад өртөж ийнхүү амь үрэгдэж, сураггүй болжээ.

  • Д.Кэмерон Персийн буланд айлчиллаа

    • 2012 оны 11 сарын 06

    Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон батлан хамгаалахын асуудлаар Персийн буланд хүрэлцэн ирлээ. Тэрбээр Персийн буланд хийх айлчлалынхаа хүрээнд тус бүс нутгийн хамгийн нөлөөтэй улс болох Арабын нэгдсэн эмират (АНЭУ), Саудын Арабт зочлох аж.

  • АСЕМ-ийн уулзалт эхэллээ

    • 2012 оны 11 сарын 06

    ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази-Европын уулзалт (АСЕМ)-д оролцохоор Лаос Улсад хүрэлцэн ирлээ. Ази-Европын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 5-6-нд Лаосын нийслэл Вьентьян хотод болно.

  • 2 настай хүү зэрлэг нохойнд бариулав уу

    • 2012 оны 11 сарын 05

    Питсбургийн амьтны хүрээлэнд 2 настай хүү нас баржээ. Хүү ээжтэйгээ хамт явж байсан бөгөөд хүүгээ үзвэрийн хашлаган дээрээс унагааснаар уг хэрэг болжээ.

  • Ерөнхийлөгчийн онгоцыг дэлбэрсэн гэж бичсэн сонины ерөнхий эрхлэгч огцров

    • 2012 оны 11 сарын 05

    Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн сууж явсан “Ту-154” онгоцны сүйрлийг “зүгээр нэг осол байгаагүй” гэж бичсэн “Речьпосполита” (Rzeczpospolita) сонины ерөнхий эрхлэгч Томаш Врублевский үүрэгт ажлаасаа огцорчээ. Тус сонины өнгөрөгч аравдугаар сарын 30-ны дугаарт “Лех Качиньскийн онгоц дэлбэрсэн. Онгоцны сэгээс ТНТ болон нитроглицерин өндөр тунгаар олдсон” гэж бичжээ.

  • Япон АНУ-аас элчин сайдаа татах шийдвэрт хүрэв

    • 2012 оны 11 сарын 05

    Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазын хоёр байлдагч тус улсын нэгэн эмэгтэйг хүчирхийлсний улмаас Япон даяар америк цэргүүдийг нутаг буцаахыг шаардсан жагсаал өрнөсөн.

  • Төрийн эргэлт хийхийг завдсан этгээдийг баривчилжээ

    • 2012 оны 11 сарын 05

    Гвиней-Биссауд төрийн эргэлт хийхийг завдсан цэргийн ахмад Пансау Нтчама баривчлагджээ. П.Нтчама өнгөрөгч долоо хоногт төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авах гэсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн юм.

  • Хорват Европын холбоонд нэгдэхэд бэлэн

    • 2012 оны 11 сарын 05

    “Хорват Улс Европын холбоонд нэгдэхэд бэлэн. Бүх бэлтгэл ажил хангагдсан” гэж тус улсын Гадаад харилцааны сайд Весна Пусич мэдэгдлээ. Хорват Улс Европын холбоонд нэгдэхээр эртнээс бэлтгэсэн бөгөөд тус холбоо ирэх 2013 оны долдугаар сарын 1-нд гишүүнээр элсүүлэхээр төлөвлөжээ.

  • АНУ-д биш Кубад тусламж үзүүлж байна

    • 2012 оны 11 сарын 04

    АНУ-ыг дайрсан “Сэнди” хар салхи Кубыг ч мөн нэрвэжээ. Асар их ус тээсэн энэ хуй салхины улмаас АНУ, Кубын олон мужид үер буусан юм. Үерийн улмаас олон мянган хүн орох орон, идэх хоол, гэрэл цахилгаангүй болжээ.

  • Руандагийн сөрөг хүчний удирдагч хоригдлоо

    • 2012 оны 11 сарын 04

    Руандагийн сөрөг хүчний удирдагч эмэгтэй Виктоир Ингабирт эрх баригчид найман жилийн хорих ял оноожээ. Түүнийг эх орноосоо урвасан хэмээн ялыг оногдуулсан байна.

  • Укрианы эрх баригчид ялалт байгуулав

    • 2012 оны 11 сарын 04

    Украины парламентын сонгуулийн саналын хуудасны 99 хувь тоологдсоны дараа эрх баригч Бүс нутгуудын нам 30.08 хувийн санал авч тэргүүлэв.

  • Тунист тогтоосон онц байдал нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ

    • 2012 оны 11 сарын 04

    Тунисын Ерөнхийлөгч Монсеф Аль Марзуки өнгөрөгч оны эхээр олон жил төр барьсан Ерөнхийлөгч Бен Алиг түлхэн унагасан “Арабын хавар” хувьсгалын үеэр зарласан онц байдлыг дахин сунгалаа. Тэрбээр онц байдлыг гурван сараар сунгаж ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр болов.

  • Урт үстэй зуу зуун охид сургуулиас хөөгджээ

    • 2012 оны 11 сарын 04

    Гуанжугийн нэгэн дунд сургуулийн захирал үсээ урт ургуулсан эмэгтэй сурагчдыг сургуулиас хөөсөн байна. Эдгээр сурагчид үсээ тайруулж ирэх ёстой бөгөөд эс бөгөөс сургуулийн босгоор давах эрхгүй аж.