• Авлигын талаар бичсэн сэтгүүлчийг шагнах санал гаргав

    • 2012 оны 05 сарын 11

    Авлигын талаар бичсэн сэтгүүлчийг шагнах санал гаргав ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев авлига, хээл хахууль, луйврын хэргүүдийг илрүүлэн бичсэн сэтгүүлчдэд шагнал олгох санал гаргасан байна. Ингэснээр албан тушаалаа урвуулан ашиглагч цагаан захтнуудтай тэмцэж чадна гэж үзжээ.

  • Алга болсон онгоц осолджээ

    • 2012 оны 05 сарын 11

    ОХУ-д үйлдвэрлэсэн “Сухой Супержет 100” онгоц өнгөрөгч лхагва гаригт Индонезэд алга болжээ. “Онгоц тус улсын нийслэл Жакарта хотоос холгүй орших гүн ширэнгэн ойн дээгүүр нисч байхдаа гэнэт хяналтын самбараас алга болсон” гэж Индонезийн албаныхан мэдэгдсэн байна.

  • В.ПУТИН Б.ОБАМАТАЙ УУЛЗАХААС ТАТГАЛЗЛАА

    • 2012 оны 05 сарын 11

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай “Кэмп дэвид”-д уулзахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа уулзалтыг зохион байгуулж буй Б.Обаматай өнгөрөгч лхагва гаригт утсаар ярихдаа хэлсэн байна. “Кэмп дэвид” нь Цагаан ордны тэргүүний нийслэлээс гаднах өргөө юм.

  • Алдарт үсчин таалал төгслөө

    • 2012 оны 05 сарын 11

    Алдартнуудын үсчин Видал Сассун 84 насандаа ЛосАнжелес дахь гэртээ таалал төгслөө. Сассун энэ цаг үеийн хамгийн алдартай үсчдийн нэг байсан юм.

  • Нигер улс хүүхэд төрүүлэхэд хамгийн муу газар

    • 2012 оны 05 сарын 10

    Африк тивийн баруун хэсэгт орших Нигер Улс дэлхийн орнуудаас хүүхэд төрүүлэхэд хамгийн муу газар гэж Хүүхдийг хамгаалах сан (Save the Children)- гаас мэдээллээ. Уг буяны байгууллага жил бүр дэлхийн 165 орны ээжүүдийн нөхцөл байдлын талаар судалгаа явуулж нийтэлдэг бөгөөд энэ оны судалгааны дүн гарчээ.

  • В.ПУТИН АРГЕНТИНД АЙЛЧИЛНА

    • 2012 оны 05 сарын 10

    Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер Владимир Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөнд баяр хүргэж Аргентинд айлчлахыг урьжээ. Хатагтай Киршнер өнгөрөгч мягмар гаригт В.Путинтай утсаар ярьж урихын сацуу хоёр орны харилцааг бүх шатанд ахиулахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

  • “МАГАТЭ”-ГИЙН ШИНЖЭЭЧ НАС БАРЖЭЭ

    • 2012 оны 05 сарын 10

    Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээч Өмнөд Солонгосын мэргэжилтэн Иранд нас барсан байна. Ираны албаныхны мэдээлснээр тэрбээр автын осолд орж амиа алджээ. НҮБ-ийн харъяа “МАГАТЭ”-т цөмийн эрчим хүчний шинжээчээр ажилладаг тэрбээр Иран дахь “МАГАТЭ”-гийн шинжээчдийн багийн гишүүн байжээ.

  • Эми Уэинхаусын цусаараа зурсан хөргийг худалдана

    • 2012 оны 05 сарын 10

    Дуучин Эми Уэинхаус, найз залуу рокер Пит Доэрти нарын зурсан зураг, эд зүйлсийг Лондоны “Гоб” галерейд ирэх баасан гаригт дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлагаар худалдаалах тэдний эд зүйлс дунд Эми Уэйнхаусын өөрийнхөө цусаар зурсан хөрөг хүртэл байгаа гэнэ. Харамсалтайгаар амиа алдсан авьяаслаг дуучин бүсгүйн бүтээлийг 50 мянган фунт стерлингээс эхлэн дуудах юм байна.

  • УИЛЛ СМИТ Барак Обамагийн уриаг дэмжив

    • 2012 оны 05 сарын 09

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Улсын хэмжээнд хамгийн их мөнгө олдог хүмүүс өндөр татвар төлцгөөе” уриа дэвшүүлсэн билээ. Тэгвэл Холливудын шилдэг татвар төлөгч одод Б.Обамагийн уриаг дэмжихээ илэрхийллээ.

  • Дмитрий Медведев Ерөнхий сайдаар томилогдлоо

    • 2012 оны 05 сарын 09

    ОХУ-ын Улсын Дум тавдугаар сарын 8-ны ээлжит бус хуралдаанаараа ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийг тус улсын Ерөнхий сайдаар баталлаа. Үүний дараа Медведевийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох тухай зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав.

  • “Аль-Кайда”-гийн нэг толгойлогчийг устгажээ

    • 2012 оны 05 сарын 09

    Өнгөрсөн ням гаригт Йеменд ”Аль-Кайда бүлгийн нэг толгой­лог­чийг устгажээ. Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж байсан Фахд аль-Кусог 2000 онд АНУ-ын тэнгисийн сөнөөгч ”USS Cole” онгоцыг устгасан гэж үздэг.

  • Италийн эрчим хүчний компанийн тэргүүнд халджээ

    • 2012 оны 05 сарын 09

    Италийн эрчим хүчний “Ansaldo Nucleare” компанийн тэргүүнийг буудсан тухай тус улсын хэвлэл мэдээллээр гарчээ. Роберто Адинолфи баруун хойд Женоа дахь гэртээ байхад нь гэнэт буу барьсан мотоциклтой хоёр этгээд халдсан бөгөөд түүний эхнэрт ямар нэгэн аюул учраагүй тухай албаныхан мэдээлсэн байна.

  • Сансрын шинэ хөлгийг туршиж байна

    • 2012 оны 05 сарын 09

    Сансрын ”Орион капсул” хэ­мээх шинэ хөлгийг саяхан бүтээ­жээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд Флоридагийн Сансрын Кеннеди төвд уг хөлгийг авчирч туршилт сургуулиа хийж эхэллээ. Кеннеди төв нь NASA-гийн чухал салбарын нэг юм.

  • Архи, тамхийг тансаг хэрэглээнд оруулна

    • 2012 оны 05 сарын 09

    ОХУ 2015 оноос согтууруулах ундаа, тамхийг тансаг хэрэглээнд оруулахаар болсон тухай тус улсын Сангийн дэд сайд Сергей Шаталов Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Архи, шар айраг зэрэг согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварыг 2015 он гэхэд 20 хүртэлх хувиар нэмэх гэнэ.

  • Японд дахин байгалийн гамшиг болов

    • 2012 оны 05 сарын 09

    Японы төвийн нутаг, тэр дундаа Токио орчмын бүс нутгийг хар салхи дайрчээ. Азаар хүний амь эрсдээгүй ч 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр Токиогоос зүүн хойд зүгт 100 орчим километрийн зайд орших Цукуба хот хар салхинд хамгийн их нэрвэгджээ

  • Х.Клинтон Энэтхэгт айлчилж байна

    • 2012 оны 05 сарын 09

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Энэтхэгт албан ёсны айлчлалаар хүрэлцэн иржээ. Тэрбээр тус улсын Баруун Бенгал мужид хөл тавьж, мужийн амбан захирагч Маматов Банержитай АНУын хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцсэн байна.