• У.Чавес долоон сарын настай

    • 2012 оны 04 сарын 02

    Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн бие тун муу байгаа бөгөөд тэрбээр хамгийн ихдээ долоон сар амьдарна гэж түүний эмч Хосе Маркина бямба гаригт улсынхаа төв телевиз “Univision”-д ярилцлага өгөхдөө онцолжээ.

  • А.Брейвик Б.Обамаг хөнөөх төлөвлөгөө боловсруулж байжээ

    • 2012 оны 04 сарын 02

    Норвегийн алуурчин гэгдээд буй Андерс Брейвик 2009 онд нийслэл Осло хотод Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр АНУын Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөхийг завдсан гэж тус улсын “Dagbladet” сонин мэдээлэв.

  • Япон байлдааны хөлөг онгоцоо татлаа

    • 2012 оны 04 сарын 02

    Хойд Солонгос пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаагаа зарласан билээ. Харин АНУ, Өмнөд Солонгос, Япон үүнийг хүчтэй эсэргүүцсэний дотор Япон Улс Пхеньяний эрх баригчдыг пуужин хөөргөсөн тохиолдолд замаас нь устгана гэж мэдэгдэж

  • Хятад хиймэл дагуул хөөргөжээ

    • 2012 оны 04 сарын 02

    Хятад Улс өнгөрөгч бямба гаригт Францад үйлдвэрлэсэн харилцаа холбооны “APSTAR-7” хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам уруу амжилттай хөөргөж байрлуулсан байна.

  • Алуурчны эцэг цагдаа нартай заргалдана

    • 2012 оны 03 сарын 30

    Өмнөд Францын Тулуз хотод долоон хүнийг хөнөөсөн Мохамед Мерагийн эцэг Мохамед Беналал Мера хүүг нь өчиггүйгээр хөнөөсөн хэмээн Францын цагдаагийн газартай заргалдахаа мэдэгджээ.

  • М.Ромнийг дэмжигчдийн тоо нэмэгдэв

    • 2012 оны 03 сарын 30

    Флорида мужаас сонгогдсон Сенатын гишүүн, Америкийн консервативчуудын дунд нэлээд нэр хүндтэй гэгддэг Марко Рубио энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа Митт Ромнийг дэмжихээ албан ёсоор зарлалаа.

  • BRICS-т санхүүгийн шинэчлэл хэрэгтэй

    • 2012 оны 03 сарын 30

    Хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч гэгддэг BRICS буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний дөрөвдүгээр чуулган Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өчигдөр эхлэв.

  • Дэлхийн хамгийн бяцхан гөлөг “Беонси”

    • 2012 оны 03 сарын 29

    АНУ-ын амьтан хамгаалллын нийгэмлэг дэлхийн хамгийн бяцхан нохой гэгдээд байгаа хоёр долоо хоногтой гөлгийг Гиннесийн Дэлхийн Амжилтандаа бүртгэлээ

  • АНУ Хойд Солонгост хүнсний тусламжаа үзүүлэхээс татгалзав

    • 2012 оны 03 сарын 29

    Хойд Солонгос ирэх сард хиймэл дагуул бүхий пуужингаа сансрын уудамд хөөргөх ажиллагаагаа зогсоохгүй гэж дахин мэдэгдсэний хариу болгож, АНУ Хойдод бэлдээд байсан хүнсний тусламжаа үзүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

  • Малийг Баруун Африкийн холбооноос хаслаа

    • 2012 оны 03 сарын 29

    Баруун Африкийн орнуудын холбоо буюу ECOWAS Мали Улсыг гишүүнчлэлээс нь түдгэлзүүллээ. Тус улсад өнгөрөгч долоо хоногт болсон цэргийн эргэлт холбооны бодлогод харшилсан учир ийм шийдвэр гарчээ.

  • Сирийн төр хүүхдүүдийг хүртэл хорьсон гэв

    • 2012 оны 03 сарын 29

    Сирийн эрх баригчид бага насны хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар хорьж, эрхийг нь зөрчиж байгаа тухай НҮБын Хүний эрхийн хорооны тэргүүн Нави Пиллай мэдэгдлээ.