• Оросын Колымад агаарын хэм -51-д хүрэв

    • 2012 оны 12 сарын 19

    Оросын хамгийн хүйтэн бүс нутаг Сибирийн зүүн хойд захын нутаг Колымад агаарын хэм -51-д хүрчээ. Албаныхны хэлснээр, тус бүс нутагт өнөөдөр /өчигдөр/ -51 хэмд хүрсэн байна.

  • Орондоо ч компьютертойгоо!

    • 2012 оны 12 сарын 18

    Мэдээллийн технологитой хөл нийлүүлэн алхах хүсэлтэй хүн бүрийн өдөр байнгын хэрэглээ болсоор байгаа зөөврийн болон суурин компьютеруудын үзүүлэлт өдөр ирэх бүр сайжирч, шинэчлэгдэж байгаатай зэрэгцэн, тэдгээрт зориулан тусгайлан бүтээгдсэн сонирхолтой дагалдах хэрэгслүүд үйлдвэрлэгдэн гарч, хэрэглэгчдийн хүртээл болсоор байна.

  • Өндгөн хэлбэртэй хулсан гэртэй оюутан

    • 2012 оны 12 сарын 18

    Бээжингийн баруун хойд хэсэгт орших дүүрэг Хайдианд сүүлийн хоёр сарын турш ажиллаж амьдарч байгаа коллежийн төгсөх ангийн оюутан Дай Хайфей өөртөө зориулж, өндгөн хэлбэртэй хулсан гэр барьж, амьдарч эхэлжээ.

  • Ким Жон Илийг дурсав

    • 2012 оны 12 сарын 18

    Пхеньяний залуу удирдагч Ким Жон Унын тушаалаар өнөөдөр /өчигдөр/ Хойд Солонгосын ард түмэн бүхэлдээ уйтгар гунигт автлаа. Тэрбээр өөрийн эцэг, их удирдагч Ким Жон Илийн таалал төгссөний нэг жилийн ойг дурсах ёслолын ажиллагаа зохион байгуулсан юм.

  • АНУ-д зэвсгийн худалдааг хязгаарлана

    • 2012 оны 12 сарын 18

    АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын ”Сэнди Хүүк” бага сургуульд өнгөрөгч баасан гаригт ноцтой хэрэг гарч 20 хүүхэд, зургаан насанд хүрэгч амь үрэгдсэний дараа хүн амын тал орчим хувь буюу 120 сая гаруй хүн эрх баригчдаас зэвсгийн худалдаанд хязгаар тогтоохыг шаарджээ.

  • Шинзо Абе ерөнхий сайд болно

    • 2012 оны 12 сарын 18

    Японы парламентын сонгуульд Либерал Ардчилсан нам ялалт байгууллаа. Тус улсын хуулиар парламентын доод танхимын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайдаар сонгогддог юм. Тиймээс намын дарга, экс Ерөнхий сайд Шинзо Абе Ерөнхий сайдаар томилогдоно.

  • NASA бичлэгээ задаллаа

    • 2012 оны 12 сарын 17

    Саяхан NASA өөрийн Youtube суваг дээр “Өчигдөр яагаад Дэлхий сүйрээгүй вэ” гэсэн нэртэй видео бичлэгээ тавьсан нь үзэгчдийн дунд бөөн асуултууд үүсгэсэн байна.

  • А.Политковскаягийн хэрэгт буруутай этгээдийг хорьжээ

    • 2012 оны 12 сарын 17

    Дэлхий нийтийн анхаарлыг татсаар буй цөөн хэдэн хүн амины хэрэг байдгийн нэг нь нэрт сэтгүүлч Анна Политковскаягийн хэрэг. Түүний үхэлд буруутай цагдаагийн хуучин офицер Дмитрий Павлюченковт Москвагийн шүүх 11 жилийн хорих ял оноожээ.