Оршуулган дээрээ ирж олныг айлгажээ
- 2012 оны 10 сарын 26
Бразилийн нэгэн эр оршуулгын ёслол дээрээ ирж, олныг айлгаж орхижээ. Машин угаагч хийдэг 41 настай эр Гилберто Араужо гэгч түүнийг цагдаа нар буудуулж амиа алдсан хэмээн гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн бөгөөд хотоос гадагш хэд хоног ажлаар явсан түүнийг гэртээ ирэхэд оршуулах ёслол нь болж байсан байна.
