• Шавьж идэлтийн тэмцээнд түрүүлээд үхжээ

    • 2012 оны 10 сарын 09

    Өмнөд Флорида мужид зохиогдсон шавьж идэлтийн тэмцээний ялагч өт хорхой тэргүүтэй амьд шавьжнууд идсэнийхээ дараа үхсэн байна. Миами хотоос 40 гаран км-т зохиогдсон тус аймшигтай тэмцээнд 30 хүн оролцсон бөгөөд ялагчид ховор төрлийн аварга могой өгөхөөр амласан байсан аж.

  • Гэрийн даалгавар баяртай

    • 2012 оны 10 сарын 09

    Германы ахлах сургууль “Элса Брэндстром” сурагчдадаа гэрийн даалгавар өгөхгүй байхаар шийджээ. Сургуулийн авсан тус арга хэмжээ сурагчдад маш их таалагдаж байгаа бөгөөд бусад сургуулийн сурагчдын атаархлыг төрүүлж байгаа гэнэ.

  • Дэлхийн хамгийн ууртай муур

    • 2012 оны 10 сарын 08

    “Фэйсбүүк”-ийн олон мянган хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгаар перс гаралтай “Хурандаа Миау” хэмээх муур дэлхийн хамгийн ууртай муураар тодорчээ.

  • С.Лавров Сирийн асуудлаар хэлэлцэв

    • 2012 оны 10 сарын 08

    ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Пакистанд айлчлах үеэрээ тус улсын удирдлагуудтай Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. С.Лавров Пакистаны Гадаад харилцааны сайд Хина Раббани Харын урилгаар тус улсад айлчилсан ба Исламабад хотноо түүнтэй уулзжээ.

  • Экс ерөнхийлөгчийн цогцсыг гаргав

    • 2012 оны 10 сарын 08

    Туркийн эрх баригчид экс Ерөнхийлөгч Тургут Озалыг хордож амиа алдсан байж магадгүй хэмээн сэжиглэж, түүний шарилыг шинжилгээнд хамруулахаар болжээ.

  • Б.Иванишвили АНУ-д айлчилна

    • 2012 оны 10 сарын 08

    Энэ сарын 1-нд болж өндөрлөсөн Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний Гүржийн мөрөөдөл эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили хилийн чанад дахь анхны айлчлалаа АНУд хийхээр төлөвлөж байгааг тус улсын “Новости-Грузия” агентлаг мэдээллээ.

  • Японы таван их сургууль хакердуулжээ

    • 2012 оны 10 сарын 08

    Олон улсын хакерчдын нэгдсэн бүлэг дэлхийн топ их дээд сургуулиудын мэдээллийг хулгайлсан гэдгээ мэдэгджээ. “Гостшелл” хэмээх нэрээрээ алдаршсан хакерын бүлэглэлийнхэн даваа гарагт 100 их дээд сургуулийн 120000 гаруй нарийн мэдээллийг өөр дээрээ байршуулсан гэдгээ хэлсэн байна.

  • Гахайнууд эзнээ барьж иджээ

    • 2012 оны 10 сарын 08

    AНУ-ын баруун хойд зүгийн муж Орегоны 70 настай нэгэн эр гахайнд бариулж, амь насаа алдсан хэрэг гарчээ.

  • Б.Иванишвили шинэ засгийн газраа танилцууллаа

    • 2012 оны 10 сарын 08

    Энэ сарын 1-нд болж өндөрлөсөн Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили өнгөрөгч даваа гаригт Гүржийн шинэ Засгийн газрын гол албан тушаалуудад нэр дэвшигчдийг танилцууллаа.

  • Марихуаны тухай сонирхолтой 6 баримт

    • 2012 оны 10 сарын 04

    1 . Марихуан ургуулдаг хүн ажилсаг гэгддэг байв. Америк 13 колонитой байх үед буюу 1619 онд Фермийн ажилчид марихуан тарьдаг байв. Тэд тус ургамлын сэтгэцэд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй хэсгийг түүн авч, олс дээс, хувцас хунар болон завь хийдэг байсан байна.

  • Ослын сэрэмжлүүлэг буюу хайртдаа барьсан гэнэтийн бэлэг

    • 2012 оны 10 сарын 03

    Чикаго хотын оршин суугч нэгэн эр хайртай бүсгүйдээ сонирхолтой байдлаар гэрлэх санал тавьж, гайхшруулж орхисон байна. 31 настай нисгэгч Раян Томпсон тэрбээр өөрийн найз бүсгүй 28 настай Карли Кеннидидээ Чикаго хотын сайхныг тэнгэрийн уудмаас харуулья хэмээн агаарын жижиг хөлөгтэйгөө аялалд гарчээ.