• Хүчтэй удирдагчийг дахин сонгов

    • 2012 оны 10 сарын 02

    Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган эрх баригч намын тэргүүнээр дахин сонгогдлоо. Өнгөрөгч ням гаригт тус улсын нийслэл Анкара хотод эрх баригч Шударга ёс, Хөгжлийн нам (ШЁХН)-ын дөрөв дэх удаагийн их хурал болсон бөгөөд энэ үеэр түүнийг намын даргаар дахин сонгосон байна.

  • Дэлхийн соёлын үнэт өвүүд Алеппод булшлагдлаа

    • 2012 оны 10 сарын 01

    Сирийн Алеппо хот дахь Дэлхийн Соёлын өв, эртний үнэт эд зүйлсийг худалдаалдаг төв цэг “саук” зах засгийн газрын цэргүүд болон босогчид хооронд үүсээд буй мөргөлдөөний талбар болж, үнс нурам болж сүйджээ.

  • Колумбид хүчтэй газар хөдлөлт болжээ

    • 2012 оны 10 сарын 01

    Өмнөд Америкийн хойд хэсэгт орших томоохон муж Колумбид өчигдөр буюу ням гарагт орон нутгийн цагаар өдрийн 11:30 минутад 7,3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

  • Буддын дуган хийдүүдийг шатаажээ

    • 2012 оны 10 сарын 01

    Бангладешийн өмнөд хэсэгт орших Буддын тосгон Рамуд Лалын шашинтнууд үй олноороо цугларч, дуган хийдүүд, айл өрхийн байшин барилгуудыг шатааж орхисон хэрэг өчигдөр гарчээ.

  • Японы нисэх буудлууд терроризмын эсрэг

    • 2012 оны 10 сарын 01

    Японы удирдлагууд терроризмаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа чангатгах үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс ирж, нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байгаа олон улсын зорчигчдын биед хайлт хийх шинэ төхөөрөмжөө үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ.

  • Майячуудын зөгнөл юу өгүүлнэ вэ

    • 2012 оны 10 сарын 01

    2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу болох вэ хэмээн дэлхий нийтээрээ шуугицгааж байна. Энэ дуулианы гол эзэн нь майячууд юм. Учир нь 2006 оны тавдугаар сард “2012 он-Кетцалькоатель буцаж ирнэ” ном хэвлэгдэж, алдарт жүжигчин Мел Гибсон эртний майячуудын соёл иргэншилтэй холбоотой “Апокалипсис” кино бүтээсэн нь дэлхий нийтийн анхаарлыг майячуудын зөгнөлд хандуулж чадсан юм.

  • Югославт дэгдсэн шуугиан буюу харь гаригийн хүнд хийсэн задлан

    • 2012 оны 10 сарын 01

    1966 онд Югослав Улсын “Космус” хэвлэлд гарсан үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сурвалжлага дэлхийн нийтэд шуугиан тарив. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-нд Югославын жижиг тосгон Отоцекэд харийн нисдэг биет сүйрсний улмаас хотыг бүхэлд нь цэргийн хүчин бүслэлтэд авсан байна.

  • Секс “гардсан” түрээсийн компьютер

    • 2012 оны 09 сарын 29

    АНУ-ын долоон компаний үзүүлдэг түрээсийн компьютерын үйлчилгээтэй холбоотой нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Тус долоон компани Дизайнвэйр компаний бүтээсэн түрээслэгчийн талаархи мэдээлэл, оршин байгаа газар зэргийг илрүүлдэг PC Rental Agent программыг ашигладаг байсан бөгөөд уг программ хэрэглэгчийн хувийн дэлгэрэнгүй мэдээллийг хадгалаад зогсохгүй, дотны харилцаа, тэр бүү сексийн үйл явцын зураг зэргийг нь автоматаар авсан байжээ.

  • Хүний хуруу загаснаас олджээ

    • 2012 оны 09 сарын 28

    Одоогоос хэдэн сарын өмнө ослоор дөрвөн хуруугаа алдсан эрийн нэг хуруу загаснаас олдсон хачирхалтай хэрэг өчигдөр гарчээ.

  • 180 км түгжрэлтэй хот

    • 2012 оны 09 сарын 28

    Замын түгжрэлд орж, цаг заваа чамгүй үрж бухимддаг жолооч та дараагийн удаа ийнхүү гомдоллохдоо Бразилийн томоохон хотын жолооч нарын оронд өөрийгөө нэг тавиад нэг үзээрэй.

  • Японд 37 хүүхэд нарны хордлого авсан гэнэ

    • 2012 оны 09 сарын 27

    Японы Осака хотод бага сургуулийн 37 сурагчийн бие гэнэт муудаж эмнэлэгт хүргэгд жээ. Орон нутгийн цагаар өнгөрөгч лхагва гаригийн өглөөний 09.45 цагийн орчимд “Сакурай” бага сургуулийн багш нарын нэг нь түргэн тусламж дуудсан байна.

  • Цаг хугацаа Ираны талд гүйж байна

    • 2012 оны 09 сарын 27

    АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн 67 дахь удаагийн чуулга уулзалт болж байгаа билээ. Олон хоног үргэлжлэх уг уулзалтын сүүлийн буюу хэлэлцүүлгийн долоо хоног өнгөрөгч мягмар гаригт эхэлсэн. Энэ хугацаанд НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд нар дэлхий дахинд тулгамдаад буй нийтлэг асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх юм.

  • Нэг өдөрт 130 согтуу жолооч илрүүлэв

    • 2012 оны 09 сарын 26

    ОХУ-ын нийслэл Москва хотын Минскийн гудамжинд нэгэн согтуу жолооч долоон хүн, түүний дотор таван хүүхэд дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан.

  • Мексикт 35 цагдааг баривчлав

    • 2012 оны 09 сарын 26

    Мексикт 35 “бохир” цагдааг баривчилжээ. Тэднийг “Зетас”-т тусалж байсанд буруутгасан байна. “Зетас” нь Мексикийн хар тамхины хамгийн хүчирхэг мафиудын нэг юм.

  • Тайвань маргаантай арал уруу хөлөг онгоц илгээжээ

    • 2012 оны 09 сарын 26

    Хятад, Японы харилцааг хурцатгаад буй арлын бүлэг рүү Тайванийн тал хөлөг онгоцууд илгээжээ. Байгалийн хий, загасны нөөцөөр элбэг гэгдээд буй уг бүлэг арлыг Япон Сенкаку, Хятад Дяоюйдао гэж нэрлэн өөрсдийн эзэмшил хэмээдэг бол Тайвань ч мөн адил өөрсдийн эзэмшил гэж үзэн Тяоюйтай хэмээн нэрлэдэг байна.