• Европын холбоо Израилийг шийдвэрээ эргэн харахыг хүсэв

    • 2012 оны 04 сарын 30

    Европын холбоо Израилийн Засгийн газрыг гурван суурингийн статусын асуудлаарх шийдвэрээ дахин хянаж үзэхийг хүсч байгаа тухай Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрбээр, энэ мэдэгдэлдээ Палестины газар нутагт харьяалагдаж буй Баруун эрэг дэх Брухин, Рехалим, Сансай хэмээх Еврейн гурван сууринд Израиль Улс хууль ёсны статус олгох хэрэгтэй гэж онцолсон байна.

  • АНУ Ази уруу сөнөөгч онгоцуудаа илгээжээ

    • 2012 оны 04 сарын 30

    “Вашингтон пост” сонинд нийтэлснээр АНУ-аас Азийн баруун хэсэгт орших орнуудын нэгэн дэх цэргийн бааз уруу нэлээд хэдэн онгоц илгээсэн байна. АНУ-ын агаарын хүчний “F-22 Raptor” хэмээх уг онгоцууд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан тулалдах чадвар сайтайгаас гадна бөмбөгддөг байна. Агаарын хүчний мэдээлснээр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор сөнөөгч онгоцуудыг Ази уруу илгээжээ.

  • “Оросын төмөр зам” тээвэрлэлтийнхээ үнийг 10 хувиар өсгөнө

    • 2012 оны 04 сарын 30

    ОХУ-ын Төрийн өмчит “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин төмөр замын салбарын ирээдүйн хөгжлийн талаарх уулзалтад оролцох үеэрээ төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэх санал тавив. Түүний хэлснээр жилээс жилд Оросын экспорт, импорт нэмэгдэж байна, энэ хэрээр төмөр замын ачаалал ихэссэнтэй холбоотой эвдрэл гэмтэл гарцаагүй шинэчлэл хийх шаардлагатайд хүрчээ.

  • ОХУ химийн зэвсгээ 62 хувиар буурууллаа

    • 2012 оны 04 сарын 30

    Амьд организмд уч руулах хор хөнөөлөөрөө цөмийн зэвс гээс ч илүү аюултай гэгддэг химийн зэвсгийг ОХУ 62 хувиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, тус улс ийм төрлийн зэвсгийн нөөцийнхөө 25 мянган тонныг устгалаа. Өчигдөр буюу энэ сарын 29 нь олон улсын химийн зэвсгийн конвенцийн өдөр. 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын гишүүн 195 орны 188 нь химийн зэвсгийг хорогдуулах олон улсын конвенцид нэгджээ.

  • Бүжигчдэд зориулсан өндөр өсгийт

    • 2012 оны 04 сарын 30

    Францын загвар зохион бүтээгчид өндөр өсгийтийн стандартыг өөрчилж мэдэх гутлын шинэ загвар гаргажээ. Найман инч /2.54 см/ өндөр өсгийтэй, сваровский шигтгээтэй, “Christian Louboutins” брэндийн гоёмсог хэрнээ аюултай балетын шаахайг загвар зохион бүтээгчид дуудлагаар худалдаж орлогыг нь Английн үндэсний балетын компанид хандивлажээ.

  • Хятад 1.64 сая хоригдолтой

    • 2012 оны 04 сарын 27

    Хятадад 661 шорон байдаг бөгөөд тэдгээрт 1,64 сая хоригдол ял эдэлдэг аж. Харин хятадын шоронгуудыг хамгаалахаар 300 мянган цагдаа ажилладаг бөгөөд тус улсын хорих газрын тухай статистикийн мэдээлэл хаалттай байдаг боловч сайдын өгсөн мэдээллийг сүүлийн үед анх удаа нийтэлж буй баттай баримт гэж үзэж болох аж.

  • АНУ-д оюутнууд жагсчээ

    • 2012 оны 04 сарын 27

    Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын хэд хэдэн хотод оюутнууд жагсч, сургалтын зээлийн хэмжээг нэмэхгүй байхыг шаард­­жээ. Амери­кийн эдийн засагчдын үзэж буй­гаар зээлээр бо­ловсрол олгох өрийн хэмжээ нэг триллион даваад байгаа аж.

  • Дэлхийг өөрчилсөн бизнес санаа

    • 2012 оны 04 сарын 27

    Шинэ бизнесийн санаа олох хэцүү ч олсон хойноо үүнийг ажил хэрэг болгох хамгийн хэцүү гэдэг. Харин бизнесийн санаагаа хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан санаачлагчдыг “Fortune” сэтгүүлийнхэн нэрлэжээ. Хэрэв тэд санаагаа хэрэгжүүлээгүй бол өнөөдрийн бизнесийн өнгө төрх ч ондоо байх байсан биз.

  • Дэлхийн Банк Мьянмарт оффисоо нээнэ

    • 2012 оны 04 сарын 27

    Дэлхийн Банк Мьянмарын ардчилсан үйл хэргийг дэмжиж буйн илрэл болгож, ирэх зургадугаар сард улсын томоохон хот Янгонд өөрийн оффисоо нээхээр болсон байна.

  • Германы 250 цэрэг Косовод ирлээ

    • 2012 оны 04 сарын 27

    Герман Косовогийн аюулгүй байдал, зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 250 цэрэг илгээжээ. НАТО гишүүн орнуудаасаа Косово дахь цэргийн хүчийг зузаатгаж үндэстэн хоорондын тэмцлээс сэргийлэхийг хүссэн юм.

  • Чингис хааны хөшөө шүүмжлэл дагуулж байна

    • 2012 оны 04 сарын 27

    Лондон хотын төвд сүндэрлэсэн XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний нэрт байлдан дагуулагч Чингис хааны хө шөө нийслэл хотын иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулж бай гааг “London Evening Standard” сонин мэдээл лээ. Вестминсте рийн зөвлөл (Английн парламент) Лондонд болох зуны олимп болон паралимпийн наадмыг тохиол дуулан хотын үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд их Чингис хааны морьт хөшөөг сонгосон юм.

  • Сирийн засгийн газрын халдлагад 70 хүн дахин амиа алдлаа

    • 2012 оны 04 сарын 27

    Сирийн Засгийн Газрын цэргийн хүчнийхэн улсын төвийн хот Хамад оршин суугчдын эсрэг гал нээж, 70 хүн дахин амиа алдаад байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Орон нутгийн хүний эрхийн ажиглагчдын хэлж байгаагаар, цэргийн хүчнийхэн танк, тэслэгч ашиглан хүчтэй халдлага үйлдэн, ийнхүү нэг дор олон хүн амиа алдсан гэв. Тэдний ихэнх нь халдлагын улмаас сүйдсэн барилгын нурангид дарагдаж нас баржээ.

  • Гүрж ТУХН-өөс гарна

    • 2012 оны 04 сарын 26

    Гүрж Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)-ээс бүрмөсөн харилцаагаа тасалж, үлдсэн хэлэлцээрээс гарахаар төлөвлөж байгаа гэж тус улсын Гадаад харилцааны дэд сайд Нино Каландадзе мэдэгдлээ. ТУХН нь хуучин Зөвлөлт холбоот улс (ЗХУ)-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын холбоо бөгөөд ЗХУ-аас тусгаар тогтносон орнууд Хүйтэн дайны дараах эдийн засаг, улстөр зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, бие биесээ дэмжин туслах зорилгоор байгуулагдаж байжээ.

  • 880 мянган иргэн тэтгэврээ авч чадахгүйд хүрчээ

    • 2012 оны 04 сарын 26

    Тэтгэврийн насны ард иргэдийг бухимдуулсан нэгэн хэрэг Япон Уылсад дэгджээ. Хөрөнгө санхүүгийн “АIJ” компани ард түмний татварын мөнгө болох ойролцоогоор хоёр тэрбум орчим иенийг шамшигдуулсан хэргээр шалгагдаж байна.

  • Хятадын Ерөнхий сайд Польшид айлчиллаа

    • 2012 оны 04 сарын 26

    Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өчигдөр Польшид албан ёсны айлчлалаар хүрэлцэн очжээ. Тэрбээр тус улсад Польшид хоёр өдрийн хугацаатай зочилж байгаа аж. Вэнь Зябао өнгөрөгч лхагва гаригт Польшийн Ерөнхий сайд Дональд Тусктай уулзсан бол өнөөдөр Варшав хотод эхэлсэн “Төв Европ Польш- Хятад” нэртэй эдийн засгийн форумд оролцож байгаа аж

  • “УНХА-3”-ын бүтэлгүйтэл хойд солонгосыг хилэгнүүлжээ

    • 2012 оны 04 сарын 26

    Хойд Солонгос Өмнөд Солонгост дайн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Сөүлийг бөмбөгдөнө хэмээн заналхийлж байсан билээ. Тэгвэл саяхан тус улсын албаныхан өмнөдийн эсрэг урьд өмнө үзэгдээгүй байлдааны ажиллагаа явуулахыг байг гэх газаргүй хэмээн мэдэгдэв.