• Пакистанд ээлжит дэлбэрэлт болов

    • 2012 оны 04 сарын 25

    Пакистаны зүүн хэсгийн хот Лахоригийн галт тэрэгний буудал дээр болсон бөмбөгдөлтөд өртөж, гурван хүн амиа алдаж, 38 хүн хүнд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.

  • Хойд Солонгосын арми 80 жилийн ойгоо тэмдэглэж байна

    • 2012 оны 04 сарын 25

    Хойд Солонгосын Ардын арми өнөөдөр зэвсэгт хүчин байгуулагдсаны 80 жилийн ойгоо тэмдэглэж байна.Улсын төв талбайд Хойд Солонгосын туг далбааг намируулсан танк тэргүүтнээр гоцлосон цэргийн сүрт их жагсаал болж, Хойд Солонгосын ард түмэн баярын үйл ажиллагааг сонирхохоор олноороо цугларч, эл өдөрт өндөр ач холбогдол өгч байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.

  • АНУ-ын сенатчид виз олгохоос татгалзлаа

    • 2012 оны 04 сарын 25

    Афганистаны Засгийн газар АНУ-ын конгрессийн гишүүн Дана Рорабахерийг нэвтрүүлэхээс татгалзсан байна. Уг шалтгаанаа албаныхан “Сенатчийн энэ үйлдэл үндэсний эв нэгдэлд аюул учруулж болзошгүй” гэж тайлбарлажээ.

  • Өвөр Монголд есөн уурхайчин амь үрэгджээ

    • 2012 оны 04 сарын 25

    Хятадын хойд зүгийн Өвөр Монголын өөртөө засах бүс нутгийн Баяннуур хотын ойролцоох “Xingyi” нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амь үрэгдэж, 16 хүн шархаджээ.

  • Африкт асар их хэмжээний усны нөөц олдлоо

    • 2012 оны 04 сарын 24

    Африк тивийн хуурай, усгүйдсэн газраас асар их хэмжээний усны нөөцийг илрүүлжээ. Шинжилгээний багийнхны таамаглаж буйгаар дэлхийн усны нөөцөөс 100 дахин их хэмжээний цэнгэг ус хуримтлагдсан байх магадлалтай байгаа аж.

  • Францын ерөнхийлөгч хоёр дахь шатнаас тодрохоор болов

    • 2012 оны 04 сарын 24

    Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өнгөрөгч ням гаригт болж өндөрлөлөө. Тус улсын хуулиар эхний шатны санал хураалтаас нэр дэвшигч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол хоёр дахь шатны санал хураалт явуулна.

  • Судан, Өмнөд Суданы тэмцэл ширүүсч эхэллээ

    • 2012 оны 04 сарын 24

    Суданы тал тосны нөөц бүхий нутаг дэвсгэрээ өмчлөхтэй холбоотой маргаанаас үүдэн Өмнөд Суданы талын эсрэг босч, халдлага дайралтаа үргэлжлүүлсээр байна.

  • Европын Холбоо Мьянмарын хоригийг түр цуцаллаа

    • 2012 оны 04 сарын 24

    Европын Холбоо Мьянмарын зэвсгийн худалдаанд тавьсан хоригоос бусад хориг арга хэмжээнүүдээ түр цуцлахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Уг асуудлыг даваа гарагт Люсксингбург хотноо чуулсан Европын Холбооны Гадаад Хэргийн Сайдуудын уулзалтаар хэлэлцэн шийдсэн байна.

  • Хятад, Орос хамтарсан сургуулилтаа эхлүүллээ

    • 2012 оны 04 сарын 23

    Хятад, Оросын усан цэргийнхэн Шар далайд ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх хамтарсан сургуулилтаа эхлүүллээ. Хоёр орны өндөр дээд албан хүмүүс Жиндао хотод болсон тус сургуулилтын албан ёсны нээлтэд оролцсон байна.

  • Иран АНУ-ын эсрэг Ирактай хамтарна

    • 2012 оны 04 сарын 23

    Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Иран улс Ирактай харилцаагаа бэхжүүлж, улмаар хамтын хүчээр АНУ-ын эсрэг сөрөн зогсоно гэв.

  • Олланд эхний шатанд ялалт байгууллаа

    • 2012 оны 04 сарын 23

    Францын сөрөг хүчин Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олланд улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн их саналыг авч тэргүүлжээ.

  • Латин Америкт онгоцны гурван осол болжээ

    • 2012 оны 04 сарын 23

    Латин Америкт онгоцны гурван осол болжээ Өнгөрөгч бямба гаригт Латин Америкийн орон Боливид хоёр, Гватемалд нэг онгоцны осол гарчээ. Эдгээр ослын улмаас нийтдээ 11 хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлснээр онгоцууд бүгд хувийнх байжээ. Боливийн зүүн зүгийн Санта Круз хотын “Виру Вири” олон улсын нисэх буудлаас хөөрсөн хоёр хөдөлгүүрт “Куртисс С-46” онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолджээ.

  • Вьетнамд үхлийн аюултай үл мэдэгдэх өвчин дэлгэрчээ

    • 2012 оны 04 сарын 23

    Вьетнамчуудын дунд үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх өвчин дэлгэрсэн гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. Эрүүл мэндийн албаныхны баталснаар уг арьсны өвчнөөр одоогийн байдлаар 19 хүн нас бараад байгаа аж. Вьетнамын Засгийн газар энэ өвчинтэй холбогдуулан олон улсаас тусламж хүслээ.