Тайвань маргаантай арал уруу хөлөг онгоц илгээжээ
- 2012 оны 09 сарын 26
Хятад, Японы харилцааг хурцатгаад буй арлын бүлэг рүү Тайванийн тал хөлөг онгоцууд илгээжээ. Байгалийн хий, загасны нөөцөөр элбэг гэгдээд буй уг бүлэг арлыг Япон Сенкаку, Хятад Дяоюйдао гэж нэрлэн өөрсдийн эзэмшил хэмээдэг бол Тайвань ч мөн адил өөрсдийн эзэмшил гэж үзэн Тяоюйтай хэмээн нэрлэдэг байна.
