• Аргентиний Ерөнхийлөгч хорт хавдар тусчээ

    • 2011 оны 12 сарын 28

    Аргентиний Ерөнхийлөгч ирэх долоо хоногт хоолойн мэс засалд орохоор болсон бөгөөд эмч нар түүнийг бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн байна хэмээн оношилжээ.

  • Путин хариу мэдэгдэл хийв

    • 2011 оны 12 сарын 28

    Оросын Ерөнхий Сайд Владимир Путин өчигдөр 12 сарын 4-ны өдөр болсон парламентын маргаантай сонгуулийн талаар байр сууриа өчигдөр илэрхийллээ.

  • Өмнөд Солонгосын иргэдийн төлөөлөл Хойд Солонгост ирэв

    • 2011 оны 12 сарын 26

    Өмнөд Солонгосын иргэдийн төлөөлөл хүчирхэг удирдагч асан Ким Жон Илийг нас барсан явдалд эмгэнэн гашуудаж байгаагийн илрэл болгож, хүндэтгэл үзүүлэхээр хоёр улс хоорондын цэрэггүйжүүлсэн бүст хүрэлцэн ирсэн байна.

  • Ким Жон Уныг “Шилдэг удирдагч” болно гэлцэв

    • 2011 оны 12 сарын 26

    Хойд Солонгосын удирдагчийн орыг хүү Ким Жон Ун залгахаар болсныг бямба гарагт албан ёсоор мэдэгдсэн авч, их удирдагчийнхаа араас эмгэнэн гашуудах ард иргэдийн уй гашуу үргэлжилсээр байна.

  • Суданы бослогыг удирдагч амь үрэгдэв

    • 2011 оны 12 сарын 26

    Суданы армийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр тэдний эсрэг бослогыг зохион байгуулсан томоохон бүлэглэлийн удирдагч Ибрахим болон бусад хэд хэдэн хүмүүс амь үрэгдсэн тухай мэдэгдлээ.

  • Кубын 2900 хоригдол суллагдав

    • 2011 оны 12 сарын 24

    Куб улсын зүгээс тус улсын шоронгуудад хоригдож байсан 2900 хоригдолд өршөөл үзүүлж, сулласан тухай тус улсын засгийн газраас мэдээллээ.

  • Конгийн цагдаагийнхан сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн 24 хүнийг хөнөөжээ

    • 2011 оны 12 сарын 23

    Энэ сарын 9-ний өдөр Жосеф Кабила Конгийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдсэнээс хойш сонгуулийн будлиантай үр дүнг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлсэн энгийн номхон ард иргэд Конгийн хүчнийхний гарт амь үрэгдэж, бусад хэдэн арван хүмүүсийг хүчээр цагдан хориод байгаа тухай Хүний эрхийн ажиглагч мэдэгдсэн байна.

  • Танзаний үерт 23 хүн амиа алдлаа

    • 2011 оны 12 сарын 23

    Танзанид үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо үер болон хувирч, 23 хүн амийг авч одож, 4000 хүнийг орон гэргүй болгоод байгаа тухай тус улсын төрийн мэдээллийн агентлагаас мэдээлж байна.

  • Хүүхдийн төрсөн сар боловсролын хэтийн төлөвд нь нөлөөлдөг

    • 2011 оны 12 сарын 23

    Нэгэн судалгааны институтаас гаргасан судалгаа найман сард төрсөн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхээр буюу есөн сард төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад нэр хүндтэй коллеж, их дээд сургуулиудад орохыг зорихоос илүүтэй, амьдрал дээрхи практик хичээлүүдийг сурах сонирхолтой байдаг гэсэн сонирхолтой үр дүнд хүрчээ.